Нvvр | Тестvvд | Таны анкет | Хариу | Тусламж | Нэвтрэх
   
 
 ТЕСТИЙН ТАНИЛЦУУЛГА  ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

     Сонгодог IQ тест
       Энэ тест нь таны

  1. Хараа-орон зайн
  2. Логикийн
  3. Үгэн
  4. Асуудлыг шийдэх

гэсэн дөрвөн үндсэн төрөлд таны “оюун ухааны булчин” хэрхэн хүчтэй ажиллан, оюуны хэр чадвартай байгааг олж харахад зориулагдсан юм. Энэ нь таны үгийн  төсөөг  хэрхэн шинжлэх,  тоо  ба  үгтэй   даалгаврыг яаж бодох,  хүндэвтэр логик бодлогуудыг шийдэх, орон зайн харьцааг олж харах чадварыг шалгана. Зарим даалгаврууд хэд хэдэн чадвар болон дадал дүйг нэгэн зэрэг шалгадаг ба бүгд таны баримт болон өгөгдлүүдийг хэрхэн сайн санаж байгааг тогтоох боломж олгоно. Түүнээс гадна бид таны сэтгэлгээний уян хатан байдлыг шалгах зорилгоор хэд хэдэн энгийн бус даалгаврыг оруулсан байгаа. Бид насанд хүрэгчдэд зориулсан нилээд олон тестүүд гаргасан ба энэхүү тест нь тэдгээрээс сонгогдож, амжиллттай хэрэглэгдэж байгаа тест юм.


      Хүүхдийн IQ тест
       1-8 ангийн, оюуны хөгжлийн насан дээр байгаа хүүхэд багачуудын IQ-г тогтоож, зөв чиг баримжаа олж авахад энэхүү тест зориулагдсан. Хараа-орон зайн, логикийн, үгэн, асуудлыг шийдэх гэсэн дөрвөн үндсэн төрөлд хүүхдийн “оюун ухааны булчин” хэрхэн хүчтэй ажиллан нийлбэртэй оюуны хэр чадвартай байгааг энэ тест хэлж өгнө. Бусад стандарт тестүүдийг бодвол хүүхдийн IQ тест нь анги бүрээрээ ялгаатай бөгөөд анги өгсөх тусам даалгавар, бодлогууд хүндэрнэ. Тиймээс өөрийн суралцаж байгаа ангийн тестийг сонгоорой. Жишээлбэл, Хулантай насаар ижил хүүхдүүд 3 ангид суралцдаг ба Хулан 5 ангид суралцдаг бол Хулан 5 ангийн тест сонгоно гэсэн үг.


     Оюун тархины тест
Аль тархи давамгай байна вэ гэдгээ мэдсэнээр суралцах арга, ажил, мэрэгжил, сонирхол, хобби, асуудалд хандах арга барилаа хөгжүүлэх төдийгүй шинэчилж болдог. Оюун тархины тест үүнд л зориулагдсан.
Уураг тархины бодит хэсгүүд болон оюуны ухааны чадварууд нь тусдаа байхаасаа илүүтэй өөр өөр хоорондоо нэгэн зэрэг хоршин ажиллавал уураг тархи маш үр нөлөөтэй, маш үр ашигтай ажиллаж болохыг баталсан. Өөрийн тархиа таньж мэдье гэвэл оюун тархины тест таньд тусална.


     Танай хүүхэд авъяастай юу?
       Эцэг эх бүр л өөрийн хүүхдээ авъяас чадвартай байгаасай гэж хүсдэг. Харин энэ хүсэл нь бодит амьдралд хэр зэрэг биелдэг билээ? Английн сэтгэл судлаачдийн энэ тестээр эцэг эхчүүд маань хүүхдээ үнэхээр өндөр чадвартай авъяаслаг уу, эсвэл тийм биш үү гэдгийг мэдэж болно.
       “Бүх хүүхэд адилхан л ухаантай” хэмээх зөвхөн үзэл суртлын өрөөсгөл үндэслэлд автан, багагүй мөнгө зарж, чадвар нь хүрэхгүй байгаа хүүхдэд тохирохгүй хэлбэрийн хүнд сургалт явуулах нь тийм ч ухаалаг алхам биш. Эцэг эхчүүд та бүхэн тест өгсөний дараа гарч ирэх хялбар үр дүнд илүүтэйгээр дэлгэрэнгүй үр дүн болон танай хүүхдэд хандсан зөвөлгөө, тусламжинд анхаарал хандуулаарай.

 

     Логик сэтгэлгээний тест
      Мөнгөө хэрхэн зарцуулах, асуудлын учрыг олох, эрэгцүүлэх, тунгаах, аль зам түгжрээгүй байгаа бол гэх мэт маш олон асуудлын учрыг нь олдог таны логик сэтгэлгээ хэр байгаа бол?
Та удирдах албан тушаалтан, програмист, эдийн засгийн болон санхүүгийн ажилтан ер нь хэн ч байсан гэсэн логик сэтгэлгээнийхээ түвшинг заавал мэдэх ёстой.
Логик сэтгэлгээний тест үүнд л зориулагдсан юм шүү.


     Визуал сэтгэлгээний тест
       Орон зайг мэдрэх, өнгө дүрсийн зохицолыг олох, огторгуйд төсөөлөх, үзсэн харсанаа тогтоох визуал чадварыг шалгадаг тест. Та график, дизайн, хэвлэл, сурталчилгаа болон ямар нэгэн өнгө, дүрс, хэмжээс, дизайнтай холбоотой ажил эрхлэдэг эсвэл ирээдүйд  ийм ажил эрхлэхээр шийдсэн л бол өөрийгөө нэг шалгаад үзээрэй.


"Оюун ухааны чадавхи (IQ) бол өмнөхөөсөө өвлөж, өөрөө өргөжүүлж, дараагийнхдаа дамжуулдаг, өсдөг, өргөждөг, сэлбэгддэг,сэргээгддэг, төрмөл бөгөөд таримал баялаг мөн"
Л.Түдэв


"Баруунд IQ гэж юм байдаг. Хүний оюун ухааныг хэмждэг. Хөрөнгөтнүүд нь өндөр IQ-тэй болоод бусдыгаа дарлаж байдаг болжээ. Социализмын үеийн бүх хүн адилхан төрнө. Төрөхдөө дээд зэргийн оюун ухаантай байдаг"        
          1960-аад оны Монголын сэтгэл судлалын сурах бичгээс.


“Консерватори” гэдэг үгээр бүр анхандаа өнчин хүүхдэд зориулсан ядуу байгууллагыг нэрлэдэг байжээ. Тийм нэгэн консерваторид ХҮIII зууны эхээр алдарт Вивальди хөгжмийн хичээл зааж байж. Түүний шавь нар нь дээдэс язгууртан, авъяаслаг хүмүүсийн хүүхдүүд биш байсан нь мэдээж. Хэдийгээр тэд хөгжмийн авъяасыг аав ээжээсээ өвлөөгүй боловч хөгжмийн өндөр соёлтой орчинд хичээл заалгаж өссөн учир ихэнх нь нэртэй хөгжимчид болсон бөгөөд, “консерватори” гэдэг үг өнөөгийн утгаараа хөгжмийн ертөнцийг илэрхийлэх болжээ.


Хүний уураг тархи биеийн жингийн 2%-ыг эзлэдэг боловч цусан дахь хүчилтөрөгчийн 28%-г зарцуулдаг байна.


Эмэгтэйчүүд авто машин барин замын хөдөлгөөнд оролцохдоо эрчүүдээс тааруу байдаг байна. Энэ нь тэдний орон зайн баримжаалах чадвар сул байдагтай холбоотой аж. 
Харин эмэгтэйчүүдийн өнгө ялгах чадвар эрчүүдийнхээс өндөр байдаг.