Нvvр | Тестvvд | Таны анкет | Хариу | Тусламж | Нэвтрэх
   
 
Тусламж заавар / FAQ

 Төлбөр төлөх тухай
 Ерөнхий тайлбар
 Тест бөглөх тухай
 Түгээмэл асуултууд
 Нууцлалын бодлого
 Үйлчилгээний нөхцөл



 Ерөнхий тайлбар

Кредит картгүй боловч төлбөртэй үйлчилгээг яаж авах вэ?
Таны найз юмуу ойр дотны хэн нэгэн нь төлбөр төлөх боломжтой төдийгүй таны дансыг цэнэглэхийг хүсвэл энэ нь боломжтой. Та тухайн хүндээ өөрийн хэрэглэгчийн нэрийг мэдэгдэн, улмаар таны данс  цэнэглэгдэх юм. Ингэснээр та төлбөртэй үйлчилгээг авах боломжтой болно.
Дээшээ очих

Тестийн дэлгэрэнгүй үр дүн гэж юу вэ?
Тест бөглөж дуусмагц үр дүн гарч ирэх бөгөөд энэ нь үр дүнгийн эхний бага хэсэг байна. Бид таны тест бөглөсөн байдалд дүгнэлт хийж дэлгэрэнгүй үр дүн болоод бусад зөвөлгөө бүхий 3-5 хуудасыг бэлэн болгоно. Энэ нь таны хувьд өөрийнхөө сэтгэлгээ төрөл юмуу оюуны чадварынха аль хэсэгт бусдаас арай илүү, мөн аль хэсэгт анхаарах вэ гэдгийг мэдэж цаашдаа яаж хөгжүүлэх талаар үнэтэй мэдээлэл болох юм.
Хэрвээ хариултыг авахыг хүсвэл тестийн дэлгэрэнгүй үр дүн гэсэн товчыг дарж үзээрэй. Тестийн төрлөөс хамаарч дэлгэрэнгүй үр дүн нь таны дэлгэцэнд шууд гарч ирэх юм уу, эсвэл сайт-д бүртгүүлсэн e-mail хаяг болон таны энэ сайт дахь хэрэглэгчийн хэсэгт ажлийн нэгээс хоёр өдөрт багтаж ирэх болно.
Дээшээ очих

www.iqtest.mn вэб сайтад байгаа онлайн (online) тестийн тухай
Энэ вэб сайтын бүх тестүүдийг та интернэтэд холбогдсон дурын комьпютер ашиглан бөглөж, тестийнхээ хариуг тестийн төгөсгөлд үзэх, дэлгэрэнгүй хариу, зөвлөгөө авах боломжтой.


Яаж ажилладаг вэ?

Тест өгөх процеcс нь:
1.    вэбд бүртгүүлэх,
2.    тестээ сонгох,
3.    тесттэй ажиллах,
4.    хариугаа үзэх, дэлгэрэнгүй хариу авах гэсэн 4 дараалалтай.

Таны ингэж онлайнаар өгч байгаа тестийг бэлтгэхэд дараах  ажлууд хийгдсэн байдаг.

 Yүнд:
•    тестийг сонгож, судлана
•    боловсруулна, алдааг хянана
•    хүн амын янз бүрийн бүлгүүд дээр туршиж үр дүнг баталгаажуулна
•    тестийг вэб д зориулж хувиргана
•    тухайн тестийн модулийг програмд оруулна
•    тест болон тестийн хариу, хариултын хувилбар болон интервалыг програмд (вэб д) бэлтгэж оруулна

Хариу, зөвлөгөө гэж юу вэ?
Тест бөглөж дуусах үед тестийн бөглөсөн байдлаас хамаарч таны үнэлгээ гарч ирнэ. Yнэлгээ нь тестийн зөв хариултын тоо болон хүнд даалгаваруудыг гүйцэтгэсэн байдлаас   хамаарч өөр өөр байна. Хэрэглэгчийн хэсэгт таны өгсөн тестийн хариунууд, мөн дэлгэрэнгүй хариунууд байрладаг.
Дээшээ очих
 Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого
Бид хэрэглэгчийн хувийн мэдээлэл, тестийн оноо, тестийн анализ, өөр бусад мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалж, хангаж ажиллана. Таны мэдээллийг гуравдагч этгээдэд үл дамжуулна.

Төлбөр төлөхтэй холбоотой нууцлал
Та төлбөрөө онлайнаар шилжүүлэхдээ Голомт банк, Төрийн банк, Хаан банкны алийг нь ч сонгосон төлбөр төлөх үйл ажиллагаа тус тусын нууцлалын өндөр зэрэгтэй, аюулгүй серверт явагдана. Бид таны төлбөрийн карттай холбоотой ямар нэг мэдээллийг бүртгэж авахгүй болно.

Мэдээлэл цуглуулах ашиглах
Энэхvv вэб сайтаар дамжуулан хэрэглэгчдийн бvртгvvлсэн имэйл, нэр, бүртгэлийн нэр, нууц үг, тестийн оноо, түүний дэлгэрэнгүй хариулт ба бусад мэдээллийг IQ төв цуглуулан хадгална. Эдгээр мэдээллvvдээс тестэнд үзүүлсэн оноог статистик үзүүлэлтэнд ашиглах ба ингэхдээ таны овог нэр, хэрэглэгчийн бүртгэл зэргийг ашиглахгүй болно.
IQ төв нь энэхvv вэбээр зочилсон vйлчлvvлэгч, хэрэглэгчдийнхээ ашиглаж буй Вэб браузерийн мэдээлэл, манай вэбийн ямар хуудсуудад зочилсон болон ямар вэбээс дамжин орж ирсэн зэрэг техникийн зарим мэдээллvvд, хэлэлцүүлэг, бүлгэмийн самбаруудад бичигдсэнт бичлэгүүдийг бvртгэн авдаг. Цуглуулсан мэдээллийг хэрэглэгчдэдээ хvргэх мэдээллийг сайжруулах, ямар мэдээлэл хэрэгтэй байгааг судлах, илгээх, вэб сайтад оруулах, vvний дагуу вэбийн vйлчилгээг сайжруулах зэрэг маркетингийн зорилгоор ашиглана.
IQ төвийн болон бусад үйлчлүүлэгчдийн эрх ашиг, аюулгvй байдлыг хамгаалах, хуурамч vйлдэл, кредит картын луйвар гэх мэт vйлдлvvдээс сэргийлэх зорилгоор бид зайлшгvй гэж vзсэн тохиолдолд бусад холбогдох эрх бvхий этгээдэд гарган өгөх болон хэрэглэгчийн бүртгэлээс хасах зэрэг арга хэмжээ авна.

Мэдээллийн нууцлал
Сайтын хэрэглэгчдийн хувьд сайтад хандах эрх буюу нэр, нууц vгийн нууцлал, системээс бvрэн салгаж гарах зэрэг vйлдлийн хариуцлагыг өөрсдөө бvрэн хvлээнэ. Бид нэр нууц vг хамгаалах талаар танд зөвлөгөө өгөх боловч ямар нэгэн байдлаар хариуцлага хvлээхгvй.

Бусад нөхцөл
IQ төв нь насанд хvрээгvй буюу 16 наснаас доош насны хvvхдvvдэд зөвхөн эцэг эх, эсвэл асран хамгаалагчийнх нь зөвшөөрлөөр vйлчилнэ.
Энэхүү сайтад зочилж, vйлчлvvлснээр тухайн хэрэглэгчийг энэхvv Нууцлалын Бодлогыг уншиж ойлгосны vндсэн дээр бvрэн хvлээн зөвшөөрсөн гэж vзнэ.
IQ төв нь энэхvv Нууцлалын Бодлогыг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгvйгээр өөрчлөх, шинэчлэх эрхтэй. Шинэчилэн өөрчилсөн тухай бvрт хэрэглэгчдэдээ имэйлээр болон энэхvv вэб сайтаар дамжуулан мэдээлэл хvргэх vvргийг хvлээнэ.
Шинэчилсэн Нууцлалын Бодлого нь вэб сайтад тавигдсан даруйдаа хvчинтэй vйлчилж эхэлнэ.
Дээшээ очих
 Тест бөглөх тухай

Авъяас чадварын тесттэй ажиллах тухай
Тест нь нийт 455 асуулттай, 77 минутын хугацаатай үргэлжлэх ба нийт 9 хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүрийн асуултын тоо ба хугацаа нь харилцан адилгүй. Мөн бөглөх заавар, ажиллах тактик нь ч өөр.  

Тесттэй ажиллах заавар, зөвлөгөө
1.    Юуны өмнө намуун, анхаарал сарниахгүй орчинг сонгоорой. Мөн ноорог цаас, харандаа, бал бэлтгээрэй.
2.    Тест болгоны зааврыг анхааралтай уншаарай. Зааварыг бүрэн гүйцэд ойлгосоны дараа л тестийг эхлээрэй. Тестийг эхлэсэн л бол цаг явж эхлэх ба буцах юмуу шинээр эхлэх боломж хаагдах болно.
3.    Цаг дуусахаас өмнө өөрийн олсон хариултуудаа сонгож баталгаажуулаарай. Эс бөгөөс цаг дуусахад тестын хариултыг бөглөх боломжгүй болно.
4.    Аль болох хурдан, анхааралтай бөглөөрөй. Гэхдээ хэзээ ч асуултыг тааж хариулж болохгүй! Таамгаар сонгосон хариултууд үр дүнг өөрчилж, таны оноог гажуудуулна. Энэ нь танд үл тохирох ажил мэргэжилийг сонгох байдалд хүргэнэ.
5.    Хувийн бэлтгэлээ базаах, бусад.
Дээшээ очих

Тест бөглөх заавар
IQ тест, бусад адилвтар тест бөглөх заавар
Тестийг бөглөхдөө сонгох тестийн хувьд зөвхөн нэг хариулт сонгогдох бөгөөд хариултийг гараас оруулах тестийн хуьвд нэг үг юмуу тоог оруулна. Тестийг бөглөхдөө эхнээс нь бөглөж эхлэх бөгөөд хүндрэлтэй асуулт гарсан тохиолдолд өөрийн аль сайн гэсэн хувилбарыг сонгож дараагын асуултанд шилжээрэй. Мөн ямар нэгэн хүндэвтэр асуултан дээр тооны машин болоод үзэг цаас гэх зэргийг ашиглаж  болно.

Оюун тархины тест бөглөх заавар
Та асуулт болгоны хувьд өөрт тань түрүүлж бий болсон тэр мэдрэмжээ гол болгоорой.
 
Тестүүд нь нэг бол сонгох эсвэл гараас оруулах гэсэн хоёр боломжтой бөгөөд нэг асуулт нь нэг л хариулттай байна.
Дээшээ очих
 Төлбөр төлөх тухай

Дотоодын (valid only mongolia) картаар төлбөр төлөх
Онлайнаар төлбөр хүлээн авах системээр төлөх
Та Худалдаа хөгжлийн банкны болон гэрээт банкнуудынх нь  Visa картаар төлбөр шилжүүлэхээр сонгосон бол Худалдаа Хөгжлийн банкны төлбөр шилжүүлэх хуудас руу шилжинэ.
Та худалдан авалтаа гvйцэтгэхийн тулд Та Худалдаа хөгжлийн банкны онлайнаар төлбөр хүлээн авах сайт руу шилжих бөгөөд энд картынхаа мэдээллийг оруулна. Энд таны мэдээлэл банкны өөрийнх нь өндөр нууцлал бvхий шугамаар дамжих тул Та мэдээллээ бусдад алдана гэж санаа зоволтгvйгээр холбогдох мэдээллvvдийг бөглөнө үү!
Худалдаа Хөгжлийн банкны энэ хуудсанд таны худалдан авалтын дүн болон захиалгын дугаар харагдах болно.

Эдгээр банкны VISA карт эзэмшигчид АТМ бэлэн мөнгөний машинаас өөрийн картны "Интернэт PIN код"-ийг авсан байх шаардлагатай.

::АТМ-аас интернэт PIN код авах::

Карт эзэмшигч та энэ vйлчилгээгээр vйлчлvvлэхийн тулд яах вэ?
• Үүний тулд ATM - ийн нууц дугаараа солих цэс рvv орж "Internet PIN Code" - ийг сонгон, өөрийн дуртай 4 оронтой тоог оруулна.
• "Internet PIN Code" - нь таны данснаас зарлага гаргах нууц дугаар учир "Internet PIN Code" - ийнхоо нууцлалыг чандлан хадгалах шаардлагатай бөгөөд, хvссэн vедээ ATM дээрээс сольж болно.
• "Internet PIN Code" - авах vйлчилгээ нь vнэ төлбөргvй.
• "Internet PIN Code" - авсны дараа карт эзэмшигч та Худалдаа Хөгжлийн банкны гэрээт бvхий vйлчилгээний байгууллагуудын вэб сайтаас өөрийн VISA картыг ашиглан бараа бvтээгдэхvvн худалдан авах боломжтой болно.
Дээшээ очих

Олон улсын эрхтэй картаар төлбөр төлөх
2Chechkout ашиглан кредит картуудаар төлбөр хийх
Paypal ашиглан кредит картудаар төлбөр төлөх
Худалдаа хөгжлийн банкны онлайн системээр дамжуулан төлбөр төлөх.
  - Худалдаа хөгжлийн банкны болон Монгол Шуудан банк, Улаанбаатар хотын банкны
    Visa карт болон олон улсын Visa картууд.
Голомт банкны онлайн системээр дамжуулан төлбөр төлөх
  - Голомт банкны гадаадын мастер болон виза карт
  - ХААН банкны гадаадын виза карт
  - Капитрон гадаадын мастер карт
  - Хас банкны гадаадын мастер карт
  - Зоос банкны  гадаадын мастер карт
  - Гадаадын банкнуудын олон улсын эрхтэй бүх төрлийн төлбөрийн картууд.
Та Paypal, 2Checkout, ХХБанк, Голомт банкны алийг нь ч сонгосон төлбөр төлөх үйл ажиллагаа тус   тусын нууцлалын өндөр зэрэгтэй серверт явагдана.



2Chechkout ашиглан кредит картуудаар төлбөр хийх.
Онлайн төлбөр тооцооны салбарт олон улын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий 2Chechkout компанийн системээр дамжуулж та өөрийн Visa, MasterCard, American Express, Discover, Diners Club, JCB гэсэн кредит картаар төлбөр хийх боломжтой. Та өөрийн картны төрлийг сонгон мэдээллээ оруулсны дараа үргэлжлүүлэх товчийг дарж баталгаажуулах хэсэгт шилжисний дараа захиалъя товчийг дарснаар төлбөр төлөх үйл ажиллагаа явагдана. Хэрэв таны төлбөр төлөх явц амжилттай болсон бол та автоматаар IQTEST сайтад эргэн орно.
Бид кредит карттай холбоотой ямар ч мэдээллийг бид хадгалдаггүй бөгөөд бүхий л үйл явц 2Checkout компанын өндөр нууцлалтай серверт явагддаг.



Paypal ашиглан Mastercard, Visa, American Express, Discover картуудаар төлбөр төлөх
Дэлхийн TOP 5 онлайн төлбөр тооцооны компанын нэг Paypal компанын системээр дамжуулж та өөрийн Visa, MasterCard, American Express, Discover гэсэн кредит картаар төлбөр хийх боломжтой. Ингэхдээ та үнэгүйгээр Paypal-д хэрэглэгчийн эрхийг нээлгэж тvvнийгээ ашиглан төлбөрөө аюулгvйгээр хийх юм.



ХХБанкны онлайнаар төлбөр хүлээн авах системээр төлөх
Та Худалдаа хөгжлийн банкны болон гэрээт банкнуудынх нь (Монгол Шуудан банк, Улаанбаатар хотын банк) Visa картаар болон олон улсын Visa картаар төлбөр шилжүүлэхээр сонгосон бол Худалдаа Хөгжлийн банкны төлбөр шилжүүлэх хуудас руу шилжинэ.
Та худалдан авалтаа гvйцэтгэхийн тулд Та Худалдаа хөгжлийн банкны онлайнаар төлбөр хүлээн авах сайт руу шилжих бөгөөд энд картынхаа мэдээллийг оруулна. Энд таны мэдээлэл банкны өөрийнх нь өндөр нууцлал бvхий шугамаар дамжих тул Та мэдээллээ бусдад алдана гэж санаа зоволтгvйгээр холбогдох мэдээллvvдийг бөглөнө үү!
Худалдаа Хөгжлийн банкны энэ хуудсанд таны худалдан авалтын дүн болон захиалгын дугаар харагдах болно.

Жич: Худалдаа Хөгжлийн Банкны VISA карт эзэмшигчдийн болон Монгол Шуудан, Улаанбаатар хотын банкны карт эзэмшигчдын хувьд АТМ бэлэн мөнгөний машинаас өөрийн картны "Интернэт PIN код"-ийг авсан байх шаардлагатай.

::АТМ-аас интернэт PIN код авах::

Карт эзэмшигч та энэ vйлчилгээгээр vйлчлvvлэхийн тулд яах вэ?
• Үүний тулд ATM - ийн нууц дугаараа солих цэс рvv орж "Internet PIN Code" - ийг сонгон, өөрийн дуртай 4 оронтой тоог оруулна.
• "Internet PIN Code" - нь таны данснаас зарлага гаргах нууц дугаар учир "Internet PIN Code" - ийнхоо нууцлалыг чандлан хадгалах шаардлагатай бөгөөд, хvссэн vедээ ATM дээрээс сольж болно.
• "Internet PIN Code" - авах vйлчилгээ нь vнэ төлбөргvй.
• "Internet PIN Code" - авсны дараа карт эзэмшигч та Худалдаа Хөгжлийн банкны гэрээт бvхий vйлчилгээний байгууллагуудын вэб сайтаас өөрийн VISA картыг ашиглан бараа бvтээгдэхvvн худалдан авах боломжтой болно. Энэ байгууллага нь Banjig.Net сүлжээ юм.
Та Энд дарж Худалдаа Хөгжлийн банкны картын төвөөр зочлоорой.


Голомт банкны онлайнаар төлбөр авах системээр төлөх
Та хэрвээ Голомт банкны карт эсвэл Голомт банкны гэрээт банкнуудын карттай бол энэ хэлбэрийг сонгон онлайн төлбөр тооцоогоо хийж болно.

Голомт банкны онлайн төлбөрийн системд дор нэр дурдсан банкуудын картууд хамрагдаж байна. Үүнд:
- Голомт банкны  гадаадын мастер болон виза карт
- ХААН банкны гадаадын виза карт
- Капитрон банкны гадаадын мастер карт
- Хас банкны гадаадын мастер карт
- Зоос банкны гадаадын мастер карт
- Гадаадын банкнуудын олон улсын эрхтэй бүх төрлийн төлбөрийн картууд
Дээшээ очих
 Түгээмэл асуултууд
 Үйлчилгээний нөхцөл

Зохиогчийн эрх
Вэб сайтын агуулга, тестүүд, програм хангамж, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан болно.
Дээшээ очих

Нөхцөлийг хүлээн зөвшөөрөх
Бид таньд дараахь нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд манай үйлчлүүлэгч нар мөн эдгээр нөхцөлд захирагдан үйлчлүүлэх болно. Манай нөхцөлүүдэд ямар нэгэн өөрчлөлт ороход бид таньд урьдчилан сануулга өгөхгүй. Та манай үйлчилгээний нөхцөлийн хамгийн сүүлийн хувилбарыг манай цахим хуудаснаас унших боломжтой.
Манай зарим үйлчилгээ өөрийн тусдаа үйлчилгээний нөхцөлтэй бөгөөд эдгээр үйлчилгээнүүд энэ ерөнхий үйлчлилгээний нөхцөлд мөн захирагдах болно.
Манайх хэрэглэгчийн буруутай үйлдлээс үүдэн хэрэглэгчид үүсэж болох аливаа зүйлд хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч нь өөрийн бүхий л үйлдлийг өөрөө хариуцах болно.
Дээшээ очих

Хэрэглэгч бүртгэх, гишүүнчлэлийн тухай.
1. Хэрхэн бүртгүүлэх вэ?
Бүртгүүлэхдээ өөрийн мэдээллүүдийг үнэн зөв оруулж хэн нэгэнтэй үл давхцах user name буюу хэрэглэгчийн нэр болон бусдад танигдаагүй нууц үг сонгон бүртгүүлнэ. Хэрэглэгчийн нэр нь сайтанд таныг илэрхийлэх нэр байна.

2. Хэрэглэгч бүртгэх зарчим
Бид таныг бүртгэхдээ манай үйлчилгээний нөхцөл , ашиглах зааврыг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзэж бүртгэж авах болно. Та шаардлагатай үед өөрийн мэдээллээ шинэчлэх үүрэгтэй. Бид гишүүдийнхээ эрх ашгийг ямагт дээдлэн үздэг боловч рэдээллээ буруу оруулсан, эцэг эх асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлгүйгээр бүртгүүлсэн 16 доош насны хүүхэд, бусдын өмнөөс бүртгүүлсэн нь сайтад болон бусдад хүндрэл учруулж болох тохиолдолд бид таныг бүртгэлээс хасах эрхтэй.

3. Бүртгүүлснээр ямар давуу эрх эдлэх вэ?
Та манай гишүүн болсноор IQCENTER.MN сайтын бүх хэсгүүдэд зочилох боломжтой болно.


4. Би нууц үгээ мартсан & алдсан
Хэрвээ та нууц үгээ мартсан болон нууц үгээ бусдад алдсан гэж үзвэл нэн даруй өөрийн и-мэйл хаягаас бидэнд и-мэйл бичиж шинээр нууц үг үүсгэж аваарай.
Дээшээ очих

Хэрэглэгчийн хариуцлага
Хэрэглэгчийн өөрийн зураг(аватар), илгээсэн зурвас, бичлэг, танилцуулга зэрэг бүхий л хувийн болон олон нийтэд зориулсан мэдээ, текст болон бусад зүйлс нь дан ганц тухайн хэрэглэгчийн хариуцлага юм. Бид хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон манай сүлжээнд учруулсан ямар нэгэн хохиролыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй. Та манай үйлчилгээг хууль бус зүйл, улс төрийн сурталчилгаа, айлган сүрдүүлэх, бусдын нэр хүнд хувийн нууцад халдах, ялгаварлан гадуурхах, дайрч доромжилох, хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх, зохиогчийн эрх зөрчих, зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор бөөн и-мэйл илгээх, бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх, санаатай болон санамсаргүйгээр хууль дүрмийг зөрчих зэрэгт ашиглах хориотой. Хэрэглэгч нь манай үйлчилгээ, түүний аль нэг хэсгийг дахин дамлах, ашиг олох зорилгоор хэрэглэх нь хориотой. Шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллагад хандах болно.
Дээшээ очих