Нvvр | Тестvvд | Таны анкет | Хариу | Тусламж | Нэвтрэх
   
 
Нүүр хуудас » Нийтлэл
Сэтгэх чадварын намрын их сорилго 2011
Бичсэн: Б.Батаа    Огноо: 2011.10.05 - 01:18

Сорилгод оролцогчдын бодолт материалыг нэгтгэн явуулах талаар

Монгол Улсын Оюуны чадварын IQ төв салбар клубүүдийнхээ хамтаар зохион явуулдаг “Сэтгэх Чадварын Намрын Их Сорилго”  энэ жилийн хувьд 2011 оны 10-р сарын 8-ны бямба гаригт улс даяар зохион явагдана. 

Аймаг, дүүргийн салбар комиссууд  IQ төвөөс өгөгдсөн заавар,  удирдамжийн дагуу намрын сорилгыг бүс нутагтаа зохион байгуулна. Улмаар сорилгод оролцсон нийт сурагчдын бодолт материалыг нэгтгэн хурааж аваад, “Bodolt. hariug negtgeh – Zagvar” загвар файлыг/доор өгөгдсөн холбоосоор татаж авна/ ашиглан нийт сурагчдын бодолтын хариуг цахим байдлаар бэлтгэж, 2011 оны 11-р сарын 1-ний дотор IQ төвийн info@iqcenter.mn ба ch_tseegii2009@yahoo.com цахим хаягаар илгээх ёстой билээ.

Доорх холбоос дээр даран “Хариуг нэгтгэх” Excel – н загвар хүснэгтийг татаж авна уу:    Татах
Bodolt. hariug negtgeh – Zagvar           

Жич:   
Өгөгдсөн файлыг ашиглан дотор нь бичигдсэн загварын дагуу, заасан форматаар сурагчдын бодолт, хариуг шивж оруулаарай. Ингэхдээ тухайн аймаг, дүүргийн нийт оролцогчдын бодолт, хариу I, II, III-IV, V-VII, VIII-IX, X-XI анги гэсэн sheet-үүдтэй нэг excel-н файлд нэгтгэгдэн ирэх ёстой.   Нийт бодолт, хариуг нэгтгэсэн excel-н файлаа дүүрэг, аймгийнхаа нэрээр нэрлэж, дээр заасан цахим хаягаар илгээнэ үү! 


Холбоо барих:
Харилцах утас: 324342, 99738637
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж-12,
                 Гранд Оффис центр/Гадаад харилцааны яамны баруун талд/, 72 тоот




Монгол Улсын Оюуны чадварын-IQ төв

5113 удаа уншигдсан    Буцах    Найздаа илгээх    Мэдээг хэвлэх  

Нийт (0) сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих
Тухайн сэтгэгдэлийн агуулгын хариуцлагыг бичсэн хүн өөрөө хариуцна.