Нvvр | Тестvvд | Таны анкет | Хариу | Тусламж | Нэвтрэх
   
 
Нүүр хуудас » Нийтлэл
Улсын сэтгэх чадварын X олимпиадын хуваарь
Бичсэн: admin    Огноо: 2012.03.20 - 06:21

Улсын сэтгэх чадварын олимпиад нь Монгол улсын Оюуны чадварын-IQ төв, ММБА, Хан-Уул дээд сургуулийн  санаачлагаар 2003 онд анх зохион байгуулагдсан. 2004 онд БСШУ-ны сайдын тушаалаар улсын төрөлжсөн олимпиадын нэг болсноор 10 дахь жилдээ явагдах гэж байна. Улсын сэтгэх чадварын 10 дахь олимпиадын II даваа аймаг болон нийслэлийн дүүргүүдэд  2012 оны III сарын 30-нд, III даваа нь 5-р сарын 11-14нд Сүхбаатар аймагт явагдана.

“Улсын сэтгэх чадварын олимпиадыг зохион явуулах ерөнхий журам”

Нэг. Нийтлэг зүйл
  1. Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд олимпиадын зорилго оршино.
  2. Олимпиадын даалгавар нь сурагчдын сэтгэлгээний түвшин, сэтгэх хурд, цэцийг сорих бөгөөд жил ирэх тутам даалгаврын түвшин шалгуурыг ахиулж байна.
 
Хоёр. Олимпиадын зохион байгуулалт
  1. Олимпиад нь 3 даваатай байх ба ЕБС-ийн I-XI ангийн сурагчид оролцоно.  Сурагчид анги алгасан орж болно.
  2. Олимпиадын I даваа сургууль дээр, II даваа аймаг болон нийслэлийн дүүрэг бүрт, III даваа төвлөрсөн байдлаар тухайн хуваарьт газар зохион байгуулагдана.
  3. Олимпиадын III давааг дэд хороо, II давааг аймаг, нийслэлийн комисс, I давааг сургуулийн комисс зохион байгуулна.
  4. Аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн комиссыг Боловсрол соёлын газрын аргазүйч, IQ салбарын эрхлэгчийг оролцуулан 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
  5. Олимпиадын  I давааг тухайн сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан комисс зохион явуулах бөгөөд олимпиадад бэлтгэх, сэдэв боловсруулах, ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулан урамшуулах, ач холбогдол үр дүнг сурталчлах зэрэг ажлыг  хийнэ.
  6. Сургууль бүр дээр явагдах олимпиадын I даваа нь I, II-III, IV-V, VII-VIII, IX/шилжилтийн анги хамаарна/, X-XI анги гэсэн 6 ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулж, II даваа буюу аймаг, дүүрэгт оролцох багийн гишүүдийг бүрдүүлнэ. Сургууль бүрээс II даваанд оролцох багийн ахлагч нь бүтээлч багшаар шалгарсан IQ клубын эсвэл ММБА-ийн гишүүн багш  байна.
  7. Олимпиадын II даваа I, II-III, IV-V, VII-VIII, IX, X-XI анги гэсэн 6 ангиллаар аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн аварга сурагчийг шалгаруулах ба III даваанд IX, X-XI гэсэн ангилалд түрүүлсэн 2 сурагч, тэргүүн байранд шалгарсан  нэг бүтээлч багш оролцоно.
  8. Олимпиадын II ба III давааны даалгаврыг олимпиад зохион байгуулах дэд хороо боловсруулж, нууцлалыг хадгална.
       
Гурав. Олимпиадыг дүгнэх
  1. Олимпиадын III даваанд оролцсон сурагчдаас ангилал тус бүрээс I  байр нэг, II байр хоёр, III байр гурвыг тус тус шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнана.
  2. Олимпиадын III даваанд эхний 3 байр эзэлсэн төгсөх ангийн сурагч нь МУ-ын Засгийн газрын 2004 оны 196-р тогтоолын дагуу өөрийн хүссэн их дээд сургууль, коллежийн мэргэжлийн ангид шууд элсэх эрхийн бичиг, 4 жилийн сургалтын төлбөрийн 100%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

Улсын сэтгэх чадварын олимпиадыг зохион байгуулах дэд хороо,

Оюуны чадварын IQ төвийн сургалтын алба



Олимпиадын II давааны үйл ажиллагаа нь 2012 оны III сарын 30-ний өдрийн 09:00 цагт Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт нэгэн зэрэг эхэлнэ. Доорх хүснэгтээс дүүрэг тус бүрийн олимпиад явагдах сургуулийг харна уу. Энд дарж улсын төрөлжсөн олимпиадын хуваарийг үзээрэй. 

Д/д Дүүрэг Явагдах сургууль Дүүргийн Боловсролын хэлтэс Холбогдох утас
1  Баянгол  38  Мэргэжилтэн  9581-3199
 70120351
2  Баянзүрх “ Улаанбаатар” БДС
 Мэргэжилтэн  9917-2501
 26-00-22
3  Сүхбаатар  3
 Мэргэжилтэн 9902-4727
7011-1606
4  Сонгинохайрхан  62  Мэргэжилтэн  9307-0074
 7017-1110
5  Хан-Уул           

 75  Мэргэжилтэн 9307-0053
34-24-72
6  Чингэлтэй  39  Мэргэжилтэн 9988-8023
7011-2071
7  Багахангай
 Хангай цогцолбор  Мэргэжилтэн 0222-44845
9573-0083
8  Багануур     Боловсрол  цогцолбор  Мэргэжилтэн 9916-9582
7021-3427
9  Налайх  Голомт  цогцолбор  Мэргэжилтэн 99060511
0123-23008





3016 удаа уншигдсан    Буцах    Найздаа илгээх    Мэдээг хэвлэх  

Нийт (0) сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих
Тухайн сэтгэгдэлийн агуулгын хариуцлагыг бичсэн хүн өөрөө хариуцна.