Нvvр | Тестvvд | Таны анкет | Хариу | Тусламж | Нэвтрэх
   
 
Нүүр хуудас » Нийтлэл
Сурах бичгүүд шинэчлэгдлээ
Бичсэн: admin    Огноо: 2013.09.12 - 21:28

Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгч, сурагч багачууд та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье. 

Оюуны чадварын - IQ төв, салбар клубууд хамтран "Сэтгэхүй хөгжүүлэх цогц хичээл"-ийг явуулаад 13 дахь хичээлийн жилдээ золгож байна. Бид сургалтын чанар, сурах бичигт анхаарч, байнгын судалгаа шинжилгээний ажлын үр дүнд 2 жил тутамд сурах бичгүүдээ иж бүрэн шинэчилдэг билээ.

2013 онд 8 дахь удаагийн шинэчлэл хийгдлээ.
- "Оюуны хөгжил - IQ" I-V түвшний сурах бичиг шинэчлэгдлээ.
- Салбар клубт хичээллэж буй сурагч бүрт сурах бичгийг дагалдан "Сэтгэхүй хөгжүүлэх биет тоглоом" үнэ төлбөргүй очих болов.



Сурах бичигт багтсан сэтгэхүй хөгжүүлэх тоглоомууд

1. Өнгөт шоонууд
Энэхүү тоглоом нь ажиглан харах, орон зайг баримжаалах, төсөөлөн бодох чадвар, визуал сэтгэлгээг хөгжүүлнэ. Оюуны хөгжил - I  хичээлийг судлах сурагчдад зориулав.

2. Алаг шоонууд
Өнгөт шоо тоглоомтой адилаар визуал сэтгэлгээний тоглоом юм. Өгөгдсөн зүйлсийг эвлүүлэх замаар оюун сэтгэхүйгээ хөгжүүлнэ. Оюуны хөгжил - II  хичээлийг судлах сурагчдад зориулав.

3. Рубик могой
Энэхүү тоглоом нь ажиглан харах, орон зайг баримжаалах, төсөөлөн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шилдэг тоглоомын нэг юм. Оюуны хөгжил - III хичээлийг судлах сурагчдад зориулав.

4. Тоосго
Энэхүү тоглоом нь ажиглан харах, орон зайг баримжаалах, төсөөлөн бодох чадвар, визуал сэтгэлгээг хөгжүүлнэ. Оюуны хөгжил - IV  хичээлийг судлах сурагчдад зориулав.

5. Гурвал
Энэхүү тоглоом нь эсрэг тэсрэг шинж чанаруудыг нэгтгэн харах чадварыг хөгжүүлдгээрээ оюуны шилдэг тоглоомд тооцогддог. 1991 онд MENSA нийгэмлэгийн дэлхийн шилдэг оюуны тоглоомоор шалгарч байсан. Оюуны хөгжил - V  хичээлийг судлах сурагчдад зориулав.

2360 удаа уншигдсан    Буцах    Найздаа илгээх    Мэдээг хэвлэх  

Нийт (4) сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих
Тухайн сэтгэгдэлийн агуулгын хариуцлагыг бичсэн хүн өөрөө хариуцна.

0110 January 09, 2014 - 02:33 PM

oooooooooooooooooooooooooooooooooo noooooooooooooooooo
galaa@iq.com January 25, 2014 - 08:44 PM

yyyyyyyyaaaaaaaaaaammmmmmmmmmaaaaaaaarrrrrrrrrrrrrrrrrrrrrrr tttteneg yum be
bagimaa June 22, 2014 - 08:51 AM

yaj zahialj awah we
esu_39 January 14, 2015 - 01:01 PM

ene nomiig yaaj zahialj awah we tuslaach