Нvvр | Тестvvд | Таны анкет | Хариу | Тусламж | Нэвтрэх
   
 
1. Нэвтрэн орох2. Тест3. Хариу

Та потенциалаа бүрэн ашигладаг уу?
Хэдэн жилийн өмнө манай бие давхар найз манайхаар зочилсон юм. Тэрээр түүний хүүхэд төрөх хугацаанаасаа 2 долоо хоногоор хоцорч байгааг хэлсэн. Үүнийг сонсоод манай 5 настай хүү түүнийг тайвшруулах үүднээс, “зүгээр дээ, хатагтай Хэйс, хэн ч төгс биш шүү дээ” гэсэн юм.
Тиймээ, үнэхээр хэн ч төгс биш бөгөөд үүнийг сэтгэл зүйчид хамгийн сайн мэднэ. Сэтгэл зүйчид хүний хөгжлийг, хүний өсөлтийн процессийн бүх үе шатанд (биеийн, сэтгэл зүйн, сүсэг бишрэлийн) “өөрийгөө дайчлах”, “сэтгэл ханамж” гэх мэт нэр томьёо ашиглан тайлбарласаар ирсэн.
Дээд, доод ямар ч түвшнийх бай бүгд өөрийнхөө суурь потенциалд хүрэхийг эрмэлздэг. Үүний жишээ бол шалгалтанд бэлдэж буй хүүхэд, нийгэмд тустай сайн дурын ажил хийж буй бизнес эрхлэгч болон рекорд эвдэхийг хичээж буй тамирчин зэрэг юм.
Доктор Абрахам Маслов агсан “бидний дотоод мөн чанар гэмтсэн, буруу ойлгогдсон байсан ч гэсэн, үргэлж цаанаа өөрийгөө бүрэн дүүрэн дайчлахыг эрмэлзсээр байдаг” хэмээн хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бид зорилгодоо хүрэх явцдаа өөрсдийнхөө потенциалд хүрэхийг эрмэлздэг.
Харилцааны судлаачид бид потенциалдаа хүрч чадаж байгаа эсэхийг тодохойлох үзүүлэлтүүдийг тогтоосон. 15 жилийн турш сэтгэл зүйч Роналд Тафт өөрсдийн потенциалд бүрэн хүрч чадсан хүмүүсийг олж илрүүлэхээр судалгаа хийсэн бөгөөд тэднийг “Хувь хүнээ чөлөөтэй илэрхийлэгч” гэж нэрлэжээ. Доорхи сонжоог Тафтын асуулгуудаас авав.

Та хэр зэрэг өөрийгөө дайчилж чаддаг вэ? Таны хариулт шударга байх ёстой.

Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид нэвтрэн орох:

Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
 

Нууц үгээ мартсан уу?

Хэрэв та бүртгэлгүй хэрэглэгч бол яг одоо бүртгүүлнэ үү. (Үнэ төлбөргүй)

Шинээр бүртгүүлэх